Өнөөгийн байдлаар мэдэгдэж байгаагаар бол маш жижигхэн дарвуулт онгоц ч гэсэн тийм хямд биш бөгөөд хүн бүр ийм хөлөг онгоцыг худалдаж авах бололцоогүй байна. Гэсэн хэдий ч, усан онгоцны үйлдвэрээс шинэ хөлөг онгоцны худалдан авах захиалга хийх хангалттай санхүүжилтгүй хүмүүс ч өөрсдийн тэрхүү мөрөөдлөө биелүүлж чадахгүй гэсэн үг биш юм. Одоо дарвуулт онгоцыг сонирхож байгаа хүмүүсээс олонх нь ашиглагдсан завинуудыг худалдан авах нь маш сайн сонголт болох бөгөөд үүнд нөлөөлж буй хэд хэдэн шалтгаан байгаа юм.
Ашиглагдсан дарвуулт онгоцнуудыг
өөртөө эзэмших давуу талууд.
Юуны өмнө ашиглагдаж байсан хөнгөн ба дарвуулт онгоцнуудыг мэдээжийн хэрэг, шинэ хөлөг онгоцнуудаас илүү хямд үнээр худалдан авах болно. Энэ нь чухамдаа хөлөг онгоцны техникийн нөхцөл байдал болон бусад чухал хүчин зүйлсээс ихээхэн хамаарах төдийгүй хуучин ашиглагдсан хөлөг онгоцыг олж авч хэрэгцээндээ ашиглах гол шалтгаан нь ч байж магадгүй юм.
Ашигласан дарвуулт онгоцнуудыг эзэмшихийн тулд зөвхөн хямд үнээр худалдан авах нь гол цорын ганц шалтгаан биш юм. Ашиглагдсан хөлөг онгоц худалдан авах нь шинэ онгоцыг үйлдвэрлэж дуусах хүртэл хүлээх шаардлага гарахгүй байх ашигтай тал бий. Мөн түүнчлэн шинэ хөлөг онгоц худалдах авах журмын дагуу бол төлбөр хийгдэж, шаардлагатай бүх баримт бичгийн бүрдүүлэлт хийгдсэний дараа л сая нэг далайд гарах боломжтой болдог.
Түүнчлэн нэг чухал нөхцөл байдлыг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Зарим тохиолдолд ашигладагсан дарвуулт онгоцнууд нь урьд нь алдартай хүмүүсийн эзэмшилд байсан гэдгээрээ ихээхэн сонирхолыг татдаг. Ихэнх тохиолдолд иймэрхүү төрлийн хөлөг онгоцууд нь шинэ дарвуулт онгоцнуудын үнээс илүү үнэтэй байдаг.
Ашигласан дарвуулт онгоцыг хэрхэн яаж худалдаж авах вэ?
Хөлөг онгоцны техникийн нөхцөлтэй нийцэж, үнэхээр тохирохуйц үнээр ашиглагдсан дарвуулт онгоцнуудыг худалдаж авахын тулд жишээ нь: танд Cofrance SARL компанийн дарвуулт завины туршлагатай брокерийн туслалцаа авах зайлшгүй хэрэгцээ гарах болно. Эрхэм танд манай мэргэжилтнүүд “үнэ / чанар”-ын хамгийн оновчтой сонголтыг хийж, санал болгох болно. Үүнээс гадна бид хөлөг онгоц худалдан авах, худалдаалах эрх зүйн бүрэн туслалцаа дэмжлэг үзүүлэх болно.