• 09:00 - 18:00 (перерыв 13:00 - 15:00)
  • 54 Rue de France, Nice
  • +33 629-961-135
  • 09:00 - 18:00 (перерыв 13:00 - 15:00)
  • 54 Rue de France, Nice
  • +33 629-961-135


САНАЛУУД

Дарвуулт завь худалдан авах

Дарвуулт завь худалдаж авах нь хариуцлагатай үйл явц бөгөөд шинээр худалдан авагчдад энэ нь маш хэцүү байдаг. Усан онгоцыг сонгохдоо хэд хэдэн параметрийг нэг дор тооцож авч үзэх хэрэгтэй болдог шүү! Хэрэв та усан хөлөг онгоц худалдаж авахаар төлөвлөж байгаа бол  зөвхөн 2-3 хоногийн дотор тухайн шийдвэрийг гаргаж магадгүй бол бас өөр хэн нэгэнд нь үүнийг хийхэд хэдэн сар шаардагдах болдог. Энэ нь зөвхөн санхүүгийн боломжоос гадна, усан хөлөг онгоцны параметр, төлөв байдал, үйлдвэрлэх эсвэл засах цаг хугацаа, бусад нөхцөл байдалтай харилцан хамааралтай.

Шинэ усан онгоц уу эсвэл ашиглаж байсан уу?

  • хувь хүний захиалгаар хийж гүйцэтгэсэн;
  • их хэмжээгээр үйлдвэрлэсэн;
  • хагас захиалгаар;
  •  хуучин ашиглаж байсан;

Энэ тохиолдолд сонголт хийхдээ худалдан авагчид усан онгоцны үнэ өртөг, засвар үйлчилгээний зардлыг анхаардаг. Хувийн захиалгаар хийгдсэн шинэ усан онгоцны хувьд нэлээд үнэтэй байдаг. Гэхдээ тэдгээр нь худалдан авагч нарын хүсэлтийн дагуу  орчин үеийн технологиор тоноглогдсон байдаг.

Хоёрдогч зах зээл дээрхи худалдан авалтын давуу ба сул талууд

Хоёрдогч зах зээл дээр завь худалдаж авбал зардал бага байх болно. Гэхдээ усан завиуд байнгын чийгтэй байдгаас металлын исэлдэл ба мөөгөнцөрийн тархалт ихтэй байдаг. Иймээс тухайн барааны их биеийн гадна талын эвдрэл гэмтлийг  анхааралтай шалгаснаар ашиглалтын хугацаанд нөлөө үзүүлэх болно. Гэхдээ ашиглаж байсан усан онгоц өөрөө цаг хугацааны туршид шалгагдаж, хуучин эзэнд нь судлагдсан, усан онгоцыг цаашид ажиллуулах талаар бүрэн заавар зөвлөгөө өгөх боломжтой болсон байдаг.

Далбаат ба моторт завь:Аль нь илүү вэ? 

Далбаат завь романтик мөрөөдөлийг төрүүлж, байгаль экологид сайн нөлөө үзүүлдэг боловч  түүний нэр хүнд бага зэрэг буурч байгаа. Учир нь иймэрхүү усан онгоцыг хангалттай ур чадвар, мэдлэггүйгээр аваад явах нь маш хэцүү юм.  Моторт завь худалдаж авсанаар танд жолоодоход илүү хялбар байх болно. Гэхдээ засвар үйлчилгээ, хөлөг онгоцны ашиглалт болон үйлчилгээний үнэ өртөг их болох тул үүнд бэлэн байх шаардлагатай.

Ямар зориулалтаар дарвуулт завиудыг авч хэрэглэдэг вэ?

Усан сангийн талбайгаас хамааран хөлөг онгоцны 4 төрлийн ангиллын завь байдаг ба аль ангилалд хамаарахаас шалтгаалан хөлөг онгоцны ашиглалтыг шууд төлөвлөдөг:

  • A – далай;
  • B – мэнгис;
  • C – эрэг орчмын ус зам;
  • D – усан сан доторхи;

Бид дарвуулт усан онгоцоор аялах туршлагатай компанийн хувьд, өөрийн хэрэглээндээ тохируулж та ямар төрлийн усан замаар аялах зорилготой байгаагаа шууд тодорхойлохыг зөвлөж байна. Энэ нь богино хэмжээний аялал байх уу? эсвэл урт аяллууд, үүнд гадаадад чиглэсэн маршрут байх уу? Мөн хэн нэгэн нь үйлдвэрээс шинэ дарвуулт онгоц худалдаж аваад түүндээ амьдрахыг ч хүсэж төлөвлөж болох юм. Энд та хөлөг онгоцны овор хэмжээ, хүчин чадал, тав тухыг харгалзан үзэх хэрэгтэй. Хэд хэдэн хүмүүс тодорхой хугацааны үе шаттай аяллах бол урт нь 6 м-ээс ихгүй байх жижиг хэмжээний усан завь тохирно. Ийм хөлөг онгоцыг замаас ачиж зөөвөрлөж болох ба сонин чамин харагддаг. Том компаниудын хувьд дөчин футийн завь тохиромжтой байдаг.

Ямар завь худалдан авах вэ?  Яагаад энэ нь ашигтай байх вэ?

Сайн дарвуулт онгоц цөөнгүй байх ч, гэхдээ эдгээрээс  худалдан авалт хийхэд хэд хэдэн эерэг зүйлстэй нэг дор холбогддог:

  1. Амжилттай хөрөнгө оруулалт. Гэртээ мөнгө хадгалах нь

ашиггүй гэдэгтэй олон хүн санал нэгддэг. Харин ашигтай худалдан авалтанд хадгаламж хийж хэмнэлт хийх нь аз тохиох сайн санаа бөгөөд инфляцийн эсрэг хамгаалалт болдог. Усан хөлөг онгоцны ашиглалтын хугацаа авто машинаас хамаагүй өндөр байдаг. Тиймээс капитал хөрөнгө оруулалт хийх нь урт хугацаанд баяр баясгаланг авчрах болно.

  1. Ямар ч үед амрахаар аян замд гарах боломжтой. Дарвуулт завь худалдаж

авах нь амралт чөлөөт цагаараа олон боломжуудыг бий болгоно гэсэн үг юм. Өөрийн хөлөг онгоцтой байхдаа хэдийд ч үед аялж болно.

  1. Эрүүл амьдралын хэв маяг. Усан онгоц, далбаат онгоцны эзэд нь ил задгай

агаарт илүү олон удаа очих боломжтой бөгөөд энэ нь тэдний эрүүл мэндийг сайжруулж, бие бялдрын чийрэгжүүлэхэд тусалдаг. Өөрийн хөлөг бол том үүрэг хариуцлага юм. Дарвуулт онгоцныхоо араас  санаа тавих шаардлагатай тул  түүний эздийг удаан хугацаагаар буйдан дээрээ суух завгүй болгодог.

  1. Усаар аялах олон нийтийн гишүүд болох боломж олгоно. Далайгүйгээр

амьдралаа төсөөлөх боломжгүй олон хүмүүс байдаг. Мөн дарвуулт завины шинэ эзэмшигч бүр энэ нөхөрлөлийн гишүүн болсноор амьдралын талаархи өвөрмөц үзэл бодолтой хүмүүс нэгддэг.

  1. Хувь хүний хэрэглээнд зориулсанаар хүчтэй сэтгэл гутралаас гардаг.Хөлөг

онгоцоороо тэнгис рүү гарахад,эзэмшигч эзний ядаргаа арилж, аливаа асуудал проблем эрэг дээр орхигдон үлдэнэ. Та дарвуулт завьтай байснаараа өдөр бүр өөртөө баяр баяслыг авчирч чадна.

Бид таны усан хөлөг онгоцоо сонгоход тань туслахдаа  баяртай байна. Манай сайтын уриа  — Хүн бүр дарвуулт завь худалдаж авцгаагаарай!