Сүүлийн үед ганган хээнцэр байдлаар амрах боломжтой хүмүүсийн тоо улам нэмэгдсээр байна. Амралтын газруудын зочид буудлуудын ердийн амралтаас гадна, далайн эрэг дагуу тав тухтай дарвуулт онгоцон дээр аялахыг илүүд үздэг болсон.
Зарим иймэрхүү бүлэг хүмүүсийн төлөөлөл (илүү баян хүмүүс) аль хэдийн өөрсдийнхөө дарвуулт онгоцыг олж худалдан аваад, хэзээ, хаана өөрийн тансаг усан онгоцоороо аялахаа шийддэг болоод байна. Арай бага чинээлэг хүмүүс зөвхөн дарвуулт завиудыг түрээслэж авсанаар сэтгэл хангалуун байна.Харин энэ сүүлчийнх тийм муугүй сонголт, яагаад гэвэл харьцангуй бага хэмжээний үнээр, тэд тансаг сайхан нөхцөлд, цагаа сайхан өнгөрүүлэх боломжтой болов.
Харин дарвуулт онгоцны түрээсийн үнэ хэд вэ?
Эхлээд тооцоо хийж үзэцгээе! — ердийн үед чартерын аялалын дарвуулт завьны зардлыг авч үзье.
Зардлын хэсэг
Бүлэг зүйл бүрээр авч үзье:
- Үнэндээ дарвуулт завь түрээслэх, анхдагч гэрээ хийх үед хийгдэх төлбөрийн талаархи мэдээлэл тусгай сайтуудын хуудснаас үзэж болно.
Тухайлбал, манай Каталогт. Эдгээр төлбөрт:
- Дарвуулт завиудын түрээс;
- усан онгоцны багийнхны үйлчилгээ ;
- усан онгоцны багийнхны хоол хүнс;
- усан онгоц болон багийн гишүүдийн даатгал;
- хэрэв замын дагуу байвал улсын харьяалалын усан зогсоолын төлбөр
Эдгээр төлбөрийн тоонууд усан онгоцны овор хэмжээ, түүнд амрах шаардлага болон нөхцөл, улирал, мөн түүнчлэн дарвуулт завины шинэ байх эсэхээс ихэвчлэн хамаардаг. Нэг үгээр хэлбэл,усан завь хуучирсан ба овор хэмжээ бага бол дарвуулт завины түрээсийн төлбөр төдий чинээ хямд байх болно. Аялагчид цөөн байх үед чартерийн болон усан онгоц захиалгыг урьдчилж хийхэд эдгээр нь хамаарна.
Нэг долоо хоногийн круиз чартер дарвуулт завины аялалыг стандарт нийлбэр үнэ гэж үзэж тооцно.Хэрэв та цөөн хоног авахаар бол танд нийт үнэ төлбөрийг 6-д хувааж, санал болгосон түрээсийн хоногоор үржүүлэх шаардлагатай болно. Тэгвэл урт хугацааны аялал хийх бол (нэг долоо хоногоос илүү) нийт төлбөрийн үнийг 7-д хуваах ба гарсан тоог явах өдрийн тоогоор үржүүлнэ.
Тэгэхээр дарвуулт завины түрээсийн хоног аль аль тохиолдолд өөр өөр үнэтэй байх болно. Яагаад ийм “Шударга бус байна вэ?” гэвэл энэ нь усан онгоцны круиз аялалын бэлтгэл ажилд зориулагдах ажлын зардалтай холбоотой. Тиймээс ажлын баг богино хугацааны аялал ч урт хугацааны аяллын бэлтгэл ажлын явцад ч нэгэн адил хэмжээний хүч хөдөлмөр зарцуулах болдог.
- Холбогдох зардлууд. Тухайлбал дараахь зардлууд орно:
- түлш;
- зорчигчдын хоол хүнс ;
- зочдын зориулсан согтууруулах ба согтууруулах зүйлгүй ундаа;
- хөнгөн усан онгоцны түлш болон усны тоглоомнууд;
- усан канал сувгаар гарах төлбөр;
- хувийн эзэмшлийн зогсоолын төлбөрт;
- угаалгын газар;
- зорчигчдын бусад хувийн зардлууд;
Энэ мэт зардлын тооцоог аялал дууссаны дараа хийж гүйцэтгэнэ.
Тухайлбал анхны үнийн нийлбэр дээр 30% -ийг зоригтойгоор нэмж оруулах нь зүйтэй.
- НӨАТ
Европын Холбооны ихэнхи улсуудад ачааны хэмжээнээс хамааран НӨАТ-ийн татвар ноогдуулахаар хуульчилсан.Таны дарвуулт завины аялал хийж буй улс орны усан зам, туг далбаанаас хамаарч татварын хэмжээ өөр өөр байгаатай холбоотой. Дунджаар чартерийн 10-20%-ийн нэмэгдэл төлбөр орно.
- Багийн гишүүдийн “Харамж мөнгө”
Таны амралтыг өө сэвгүй сайхан болгоход, усан онгоцны үйл ажиллагааг дэмжиж, түүний шилжилт хөдөлгөөн болон зорчигчдод бүрэн дүүрэн үйлчилгээ үзүүлэхэд аяллын багийнхнаас ихээхэн хамаарна. Круиз аяллын хугацаанд ажилтнууд үнэндээ бүтэн өдрийн турш үйлчилгээ үзүүлдэг. Иймээс тэдний хийсэн ажлыг үнэлж гар цайлгах болдог. “Харамж мөнгө”-ний хэмжээ харилцан адилгүй байдаг.Европод ийм нэмэлт төлбөр нийт түрээсийн 5-10 %-ийн хязгаарт багтаж хэлбэлздэг.Тэгвэл АНУ болон Карибын тэнгисийн орнуудын далайн эрэг дагуу хийгдэх чартер аяллын үед нэмэлт төлбөр үүнээс илүү 10-20% байдаг.
- Усан хөлөг далайн боомт руу буцах.
Та аяллын маршрутыг усан онгоцны чадавхид тулгуурлан өөрөө тодорхойлох эрхтэй. Харин та далайн боомтны зогсоолоос өөр газар дарвуулт завинаас буухаар шийдсэн бол усан онгоцны буцах зардлыг нөхөн төлөхөд бэлэн байх ёстой.Ихэнхдээ энэхүү мөнгөн дүнд буцаж ирэх замыг туулахад шаардлагатай түлшний болон түрээсийн хоногийн тооны зардлын төлбөр хийгдсэнээр, усан хөлөг онгоц урьд нь товлогдсон гэр боомт руу буцах болно.(эсвэл өөр бусад газар)
- Барьцаа
Гэрээнд байгуулахдаа гэнэтийн онцгой байдал гарсан тохиолдолд урьдчилан бэлтгэхийн хүсч буй нөөц мөнгөн дүн нь зарлагын хэсэгт орж ч болох юм, эсвэл оруулахгүй ч байж болно. Шинэ усан онгоц эзэмшигч шаардлагатай нөхцөлд — өмчийн болзошгүй элэгдэл хорогдлын зардалд барьцаа болгож оруулдаг. Ийм тохиолдолд том дарвуулт онгоцны хувьд 10-20 мянган евро хүрдэг.(60 метр хүртэлх урттай). Тиймээс энэ нөхцөл байдалд бэлтгэх нь зүйтэй юм.
Эдгээр нь таны чартер аялалын явцад, нөхөн төлбөр хийх үндсэн зардлууд болно.
Төсөв сонголт
Хэрвээ та маш их мөнгө зарцуулахад бэлэн биш бол энэ тохиолдолд 15-20 метр хүртэлх том биш хөлөг онгоц түрээслэхэд тохиромжтой. Ийм дарвуулт онгоцны түрээсийн үнэ бага байдаг. Ихэнх тохиолдолд 1 долоо хоногт 1500-5000 евро байдаг. Цөөн хүнтэй баг бүхий жижиг дарвуулт завь (заримдаа зөвхөн нэг эсвэл хоёр хүнээс бүрддэг), багийн гүшүүдэд төлөх үнэ бага (өдөрт 150-200 евро) байна. Дээр нь хоолны зардал нь нэг хүнд 200-300 евро, нэмэлт зардал нь нэг хүнд 50-100 евро ноогдоно.
Их мөнгөөр тансаг амралт
Хэрэв та амрахдаа мөнгөө хэмнэх хүсэлгүй бол 20 метрийн хэмжээтэй дарвуулт онгоц түрээсэлж авч болно. Энэ тохиолдолд зорчигчид цөөнтэй улирлын үеэр 1 долоо хоногт 16000 еврогоос (20 м урттай дарвуулт онгоцны хувьд) жуулчид их тоотой улиралд 60 метрийн дарвуулт завинууд 600 мянган евро хүртэл үнэтэй байдаг. Дээр нь нэмээд бид энэ төлбөр дээр нэмэлт зардлуудыг оруулж, хувь харьцааг их болгож оруулсан болно.
Захиалга хийхдээ ScanMarine TM (Cofrance SARL) компани руу хандвал хамгийн сайн сонголт болно. Энэ нь Европ дахь Орос хэлээр зонхилж ярьдаг дарвуулт завины брокерийн компани юм. Каталог танилцуулгаас үзээд, Та үүндээ итгэлтэй байж болно. Компаний ажилтнууд таны амралтыг үлгэрийн мэт сайхан өнгөрүүлэхэд хамгийн тав тухтай тохиромжтой дарвуулт завь, үнэ ханшны саналыг сонгоход тань тусалцгаах болно!